Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт сумдаар 4-9 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал Цагаанхайрхан сум ОЖД-аас хүйтэн, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Тэс, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн сумдын нутагт ОЖД-ын орчим бусад нутгаар ОЖД-аас дулаан байлаа. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 3-8 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 13-18 градус хүйтэн байв. Нийт нутгаар цас орж цасан шуурга шуурснаас сэрүүсэж эхэлсэн.
Хөрсний температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3-8 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Баруунтуруун, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 2-7 градус, бусад нутгаар 10-15градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө Наранбулаг, Ховд, Улаангом, Завхан, Бөхмөрөн, Сагил, Түргэн 12-17 градус, бусад нутгаар18-23градус хүйтэн байсан. Хамгийн дулаан Өмнөговь суманд 18 градус дулаан хүрсэн бол хамгийн хүйтэн Малчин суманд 23 градус хүйтэн байлаа.
Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас орж нийт 158.8 мм тунадас орсон. Орсон тунадсыг сумдаар авч үзвэл: Малчин, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 14.6-27.1 мм, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Хяргас сумдаар 0.3-8.8 мм цас оржээ. Бөхмөрөн сумын нутгаар цас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулбал Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт ОЖД-аас ахиу, Өмнөговь суманд ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас бага байсан.
Цас (Snow): 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаан Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 14-30 см буюу цасны нягт 0,04-0,14г/см3, гуу, жалга, хунгарласан газартаа 40-80см, Өндөрхангай, Зүүнговь сумдын нутгаар 6-9см, Наранбулаг, Тэс, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-4 балын зузаан цастай байна. Ховд, Бөхмөрөн сумуудын төвөөр цасгүй, уулсаар цастай байна.
Салхи (Wind): Сарын эхээр салхи шуургатай байж, салхины их хурд секундэд нийт нутгаар 14-22 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан шуурга шуурсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал хээлтүүлэх ажил дуусаж, мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил үргэлжилж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү